Урилга

Урилга

Gurvansaikhan LLC.

November 7, 2024

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХ СОНИРХЛОО ИРҮҮЛЭХ УРИЛГА

Огноо: 2024.11.08

Сонгон шалгаруулалтын нэр: 

Боловсруулах (баяжуулахүйлдвэрийн барилга угсралтын ажил гүйцэтгэх 

“Гурвансайхан” ХХК нь мэргэжлийн өндөр ур чадвар, туршлага бүхий компаниудыг “Баяжуулах, боловсруулах үйлдвэрийн барилга угсралтын ажил гүйцэтгэх” сонгон шалгаруулалтад оролцох сонирхол (санал)-оо ирүүлэхийг урьж байна.

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй компаниуд нь дараах ерөнхий шалгуурыг хангасан байна. Үүнд:

• Барилгын тухай хуулийн 19.1.2-т заасан хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй,

• Барилга угсралтын үйл ажиллагааны чиглэлээр 10-аас доошгүй жилийн туршлагатай,

• Сүүлийн 10 жилийн хугацаанд харьцуулж болохуйц шинж чанар, төвөгшилтэй хоёроос доошгүй төслийг хэрэгжүүлсэн байх,

• Олон улсын байгууллагын санхүүжилтэй төсөл хөтөлбөрийн нэг буюу хэд хэдэн гэрээт ажлыг гүйцэтгэсэн туршлагатай бол давуу тал болно.

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ дараах мэдээллийн хамт монгол, эсхүл англи хэл дээр гаргаж,2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 14.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ. Үүнд:

• Компанийн танилцуулга

• Ерөнхий шалгуурыг хангаж буйг нотолсон мэдээлэл,

• Холбогдох тусгай зөвшөөрөл, бусад баримт бичгийн хуулбар.

“Гурвансайхан” ХХК сонгон шалгаруулалтад оролцох сонирхлоо илэрхийлсэн компаниудын хүсэлтийг хүлээн авсны дараа хураангуй жагсаалт гаргаж, үнийн санал авах зорилгоор дэлгэрэнгүй мэдээлэл (техникийн даалгавар)-ыг илгээх болно.

Хаяг:

“Гурвансайхан” ХХК,

Сүхбаатар дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө, Blue sky цамхаг, 

10 давхар, 1002 тоот

Харилцах албан тушаалтан: Г.Банзрагч 

Утас: 976-75757007  

Цахим шуудан: banzragch.g@gurvansaikhan.com

​​     ruslan.prokurat@thranegroup.com

author avatar
Oyungerel

SHARE POST

Related News