БИДНИЙ ТУХАЙ

Гурвансайхан ХХК-д 30 жил ажилласан Ерөнхий Геологич А.С Будунов

Гурвансайхантай ХХК-д ажилласан  30 жилийн хугацаанд бидний хариуцлага, шинэ санаа, шударга үнэн байдал, аюулгүй ажиллагаа, тогтвортой хамтын ажиллагаа нь цацраг идэвхт ашигт малтмал ураны салбарт өөрчлөлтийг бий болгосоор ирснийг харлаа. Эдгээр үнэт зүйлсэд үнэнч зүтгэсээр ирсэн нь бидний амжилтыг ахиулж, Монгол Улсын хувьд ураны салбарын тогтвортой хөгжлийг дэмжихэд хувь нэмрээ оруулсаар ирсэн.

Александр Будунов

Гурвансайхан ХХК

Бидний түүх

1994

Монгол улсын говийн бүсэд ураны хайгуул олборлолтын ажлыг эрхлэх үндсэн зорилго бүхий Монгол-Орос-Америкийн (хамтарсан) “Гурвансайхан” компани анх байгуулагдсан

1997

“Денисон Майнис” ХХК нь Energy Fuels компаниас “Гурвансайхан” дахь АНУ-ын хувьцааг худалдан авч Хайрхан, Чойр, Өлзийт зэрэг газруудад хайгуулын ажлыг хийж эхэлсэн

2008-2011

Хайрхан, Хараат, Гурвансайхан, Өлзийтийн хайгуулын талбайн нөөцийг захирал Б.Бат-Очир, ерөнхий геологи А.С Будунов нараар ахлуулсан баг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд танилцуулж Монгол улсад анхны ураны гидрогени төрлийн ордын нөөцийг батлуулж хүлээлгэн өгсөн

2012

2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Монгол Улсын Цөмийн энергийн газар, Бүгд Найрамдах Чех Улсын “Үйлдвэр, худалдааны яам” хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрт талууд гарын үсэг зурсан

2015

“Гурвансайхан” ХХК-ийн Америкийн талын хувийг БНЧех улсын “Уран индастри” компанид шилжүүлсэн. Ураниум Индастри ХК болон Мон-Атом ХХК нар 2015 оны 6-р сарын 12-ны өдөр Хувь нийлүүлэгчдийн гэрээнд гарын үсэг зурсан

2016

Ашигт малтмал, газрын тосны газраас Хайрхан, Хараат, Гурвансайхан, Өлзийт ордуудыг ашиглах тусгай зөвшөөрөл олгож, орд ашиглах гэрээг байгуулсан

2017

Хайрханы ордын туршилтын үйлдвэрийн Техник-Эдийн засгийн үндэслэлийг олон улсын стандартын дагуу хийлгэхээр Казакстан улсын Казатомпром компанийн Өндөр технологийн институттай хамтран ажиллах гэрээ байгуулсан

2022

Хайрхан орд дээр нөөц өсгөх нарийвчилсан хайгуулын ажил явагдаж эхэлсэн

Ураны төсөл дээрх Засгийн газрын дэмжлэг

Чех-Монголын Засгийн газар хоорондын дэмжлэг
Чех, Казахстаны Засгийн газар хоорондын дэмжлэг
Хамтарсан үйлдвэрийн стратегийн гэрээ хэлцлүүд