Малын тарилга, туулгалтын ажлыг эхлүүллээ

Малын тарилга, туулгалтын ажлыг эхлүүллээ

Gurvansaikhan LLC.

9 сар 29, 2026

1

Гурвансайхан ХХК нь орон нутгийн малчин өрхүүдийн малын эрүүл мэндийг хамгаалах, малын паразиттах өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, малчдын амьжиргааг дэмжих зорилгоор Дундговь аймгийн Өлзийт сумын Буянт 1, 2 дугаар багийн малд тарилга, туулгалтын ажлыг 2026 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлүүллээ.

Ажлын хүрээнд Буянт 1, 2 дугаар багийн 200 гаруй мянган толгой малд паразиттах өвчний эсрэг тарилга туулгалтын үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж, нийт 3 мал эмнэлгийн нэгж ажиллаж байна.

Тус ажлыг орон нутгийн малчид, мал эмнэлгийн байгууллага болон холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд малчид болон орон нутгийн мэргэжлийн байгууллагууд уг үйл ажиллагааг сайшаан хүлээн авч хамтран ажиллаж байна.

Тарилга, туулгалтын ажлыг эхлүүлсэн талаар Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Өлзийт сумын Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар болон Мал эмнэлгийн байгууллагад албан бичгээр мэдээлэл хүргүүлэн, үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулж байна.

Орон нутгийн тогтвортой хөгжилд оруулж буй хувь нэмэр

Мал аж ахуй нь малчин өрхүүдийн амьжиргааны чухал эх үүсвэрийн нэг юм. Иймд малын эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх энэхүү ажил нь малчдын амьжиргааг дэмжихийн зэрэгцээ орон нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой.

Гурвансайхан ХХК нь цаашид орон нутгийн иргэд, малчид болон мэргэжлийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, нийгмийн хариуцлага, орон нутгийн хөгжил, малчдын амьжиргааг дэмжих чиглэлээр хэрэгжүүлэх ажлуудаа үргэлжлүүлэн ажиллана.

SHARE POST

Related News