Дундговь аймгийн Өлзийт сумын 1, 2 дугаар багийн малын эрүүл мэндийн суурь судалгааг эхлүүллээ.
Гурвансайхан ХХК нь орон нутгийн малчдын амьжиргаа, мал сүргийн эрүүл мэндийг дэмжих, малын эрүүл мэндийн өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлох зорилгоор Монголын мал Эмнэлгүүдийн дундын хоршоотой хамтран тус судалгааг хэрэгжүүлж байна.
Судалгааны гол зорилго нь Өлзийт сумын 1, 2 дугаар багийн мал сүргийн эрүүл мэндийн нөхцөл байдлыг бодит мэдээлэлд тулгуурлан тодорхойлж, цаашид хэрэгжүүлэх малын эрүүл мэнд, урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөлтөд шаардлагатай суурь мэдээллийг бүрдүүлэхэд оршино.