Боловсролыг Дэмжих Оюутны Тэтгэлэгт хөтөлбөр амжилттай зохион байгуулагдлаа

Боловсролыг Дэмжих Оюутны Тэтгэлэгт хөтөлбөр амжилттай зохион байгуулагдлаа

Gurvansaikhan LLC.

11 сар 11, 2024

#image_title

Гурвансайхан ХХК нь “Боловсролыг Дэмжих Оюутны Тэтгэлэгт Хөтөлбөр”-ийн хүрээнд 2024-2025 оны хичээлийн жилд Дундговь аймгийн Өлзийт сумын харьяат 6 оюутанд тэтгэлэг олголоо.

Тус хөтөлбөр нь 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна. Хөтөлбөрийн хүрээнд сурагчдын боловсролын хэрэгцээ, шаардлагыг хангах, тэдний суралцах таатай орчныг бүрдүүлэх зорилготой олон үйл ажиллагааг хэрэгжүүлдэг ба Өлзийт сумын Ерөнхий Боловсролын Сургуулийн эрэгтэй технологийн кабинетад орчин үеийн “UNIMAT” төхөөрөмжийг суурилуулж, сургалтын орчныг сайжруулахад хувь нэмрээ оруулсан юм. Мөн жил бүр дотуур байрны шинэ жилийн арга хэмжээнд дэмжлэг үзүүлэн сурагчдын идэвхи оролцоог дэмжиж ирсэн.

Гурвансайхан ХХК нь 2021 оноос эхлэн оюутны тэтгэлэгт хөтөлбөрт нийт 16 оюутныг хамруулж, тэтгэлгийн төлбөрт 67,336.318 сая төгрөг олгожээ.

Оюутан сурагчдадаа сурлага хөдөлмөр, урлаг спортын өндөр амжилт хүсье.

Гурвансайхан ХХК.

author avatar
Oyungerel

SHARE POST

Related News