Дундговь аймгийн Баянжаргалан сум үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр тохиож байна.
“Гурвансайхан” ХХК нь түүх, соёлын биет болон биет бус өвийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулсаар ирсэн ба энэхүү түүхэн ойн баярт зориулан 29.6 сая төгрөгийн үнэ бүхий бэлэг дурсгалын зүйлсийг гардуулан өглөө.
“Гурвансайхан” ХХК-ийн хамт олны зүгээс Баянжаргалан сумын нийт ард иргэд, нутгийн зон олонд түүхт 100 жилийн ойн халуун баярыг хүргэж, хөгжил дэвшил, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.