Гурвансайхан ХХК хаврын тэргүүн сар шинийн баярыг угтан Өлзийт сумын 1, 2-р багийн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай билээ.
2022 оноос хойш компани нь нийтдээ 200 гаруй ахмадад сар шинийн тавгийн идээ өргөн барьсан бөгөөд энэ жил орон нутгийн бизнесийг дэмжих зорилгоор Дундговь аймгийн Сайнцагаан сумын Энхбатын “Өгөөмж” цехээс тавгийн идээгээ сонгон бэлтгүүллээ.
Ирэх жилүүдэд ч Гурвансайхан ХХК нь орон нутгийн үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллах бодлогоо үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа нь ахмадууддаа хүндэтгэл үзүүлэхийн сацуу орон нутгийн бизнесийг дэмжих үлгэр жишээ болж байна.