Дундговь аймгийн Өлзийт сумын Ерөнхий боловсролын сургууль 2024–2025 оны хичээлийн жилд урлаг, сурлага, спортын чиглэлээр манлайлан оролцсон шилдэг хамт олон, сурагчдыг шалгаруулж, урамшуулах арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
Тус арга хэмжээний хүрээнд нийт 54 сурагч, 11 багш, сурган хүмүүжүүлэгчийн хөдөлмөр зүтгэлийг үнэлэн урамшуулсан бөгөөд уг үйл ажиллагааг “Гурвансайхан” ХХК ивээн тэтгэж, 4 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүллээ.
“Гурвансайхан” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд боловсролын салбарыг дэмжих, сурагчдын амжилтыг урамшуулах, багш нарын хичээл зүтгэлийг үнэлэх зорилгоор энэхүү арга хэмжээнд ивээн тэтгэгчээр оролцсон бөгөөд цаашид ч боловсрол, соёл, спортын хөгжилд хувь нэмрээ оруулах зорилттой ажиллаж байна.