Дэлхийн байгаль орчныг хамгаалах өдрийг угтан “Гурвансайхан” ХХК нь Дундговь аймгийн Өлзийт сумын Буянт-2 багийн төвд байрлах төвлөрсөн хогийн цэгт цэвэрлэгээний ажлыг зохион байгууллаа. Тус ажлын хүрээнд хог хаягдлыг түрж булан, шинэ хогийн цэг байгуулж, шаардлагатай хашаажуулах ажлыг бүрэн хийж гүйцэтгэлээ.
Уг ажилд Буянт-2 багийн иргэд идэвхтэй оролцож, хамтран ажилласанд талархал илэрхийлье. Энэхүү санаачилга нь байгаль орчныг хамгаалах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буй үйлдэл юм.