ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР 2026

ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР 2026

Gurvansaikhan LLC.

10 сар 6, 2026

Image

Ирээдүйн мэргэжилтнүүдийн боловсролд хамтдаа хөрөнгө оруулна

Гурвансайхан ХХК нь орон нутгийн залуучуудын боловсрол, мэргэжлийн хөгжлийг дэмжих зорилгоор Оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг 5 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна.

Хөтөлбөр хэрэгжсэн 5 жилийн хугацаанд давхардсан тоогоор 27 оюутанд сургалтын тэтгэлэг олгож, тэдний боловсрол, мэргэжлийн хөгжлийг дэмжин ажиллалаа.

ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЧИГЛЭЛ

Баяжуулалтын инженер
Хүний их эмч
Малын эмч
Багш
Эрх зүйч

Тус хөтөлбөр нь орон нутгийн залуучуудад чанартай боловсрол эзэмших, сонгосон мэргэжлээрээ хөгжих боломжийг дэмжихийн зэрэгцээ цаашид орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах чадварлаг боловсон хүчнийг бэлтгэхэд чиглэж байна.

Нийгмийн хариуцлага | Боловсрол | Орон нутгийн хөгжил

SHARE POST

Related News