НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА

2011-2023

Танилцуулга

Гурвансайхан ХХК нь 2011 оноос нийгмийн хариуцлага орон нутгийн харилцааны чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирлээ.  Боловсрол соёл, хүний эрүүл мэнд, эдийн засгийн хөгжил, малын эрүүл мэндийг сайжруулах чиглэлийг гол зорилго болгон ажиллаж байна.

Оч Чулуун

Олон нийттэй харилцах менежер

Үндсэн чиглэлүүд

Биет бус өвийг хамгаалах
Боловсрол
Эрүүл мэнд
Малын эрүүл мэнд
Эдийн засгийн хөгжил
WhatsApp Image 2024-07-09 at 11.50.00_7eab464c

Gurvansaikhan LLC.

-Нутгийн иргэд малчидтай байнгын харилцаатай байж тэднээс ирүүлсэн санал хүсэлтийг хүлээн авч удирдлагын багт танилцуулах

-Төсөл хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих

-Байгаль орчин хамгаалах чиглэлээр хийгдэж байгаа ажил хөтөлбөрт малчдын оролцоог хангах, гүйцэтгэлд хяналт тавих

-Бүс нутгийн хэмжээнд хэрэгжих төсөл хөтөлбөрт хамтран оролцох

-Компанийн үйл ажиллагааны талаарх мэдээ мэдээллийг түгээх

-Олон нийтийн оролцоог хангасан аливаа үйл ажиллагаанд баг хамт олноороо оролцох

-Дотоод болон гадаад үйл ажиллагаанд чиглэсэн төлөвлөгөөг гаргаж ажиллахад анхаарч байна

Гурвансайхан ХХК нь үйл ажиллагаа явуулж байгаа орон нутгийнхаа хөгжил хувь нэмрээ оруулах ёстой гэж үздэг. Манай компани Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш  орон нутгийн хөгжил хувь нэмрээ оруулж ирсэн.  Ажлын байраар хангах, орон нутгаас худалдан авалт хийх, нийгмийн хариуцлагын төслүүдийг хэрэгжүүлэх зэрэгт анхаарснаар эерэг үр дүнг бий болгож байна.

Төслийн үйл ажиллагаа орон нутагт эерэг нөлөө, үр дүнтэй байх тал дээр байнга анхаарч ажиллаж байна. Орон нутгийн удирдлага, иргэдийн хүлээлт ч гэсэн төслийн үр дүн эерэг нөлөөг хүлээж байгаа.  2011 оноос хойш 768,7 сая төгрөгийн дэмжлэг хөрөнгө оруулалтыг хийжээ.

Хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд (2011-2024)

Боловсрол ба соёл

Хүүхдийн парк (2013)
Ид Шидийн орон Дундговь (2022)
Сургалтын тэтгэлэгт хөтөлбөр

Соёлын биет ба биет бус өвийг хамгаалах

Уламжлалт баяр ёслол, соёлын арга хэмжээ баяр наадмын үйл ажиллагаанд оролцох (2011-2023)

Хүний эрүүл мэнд

Эрүүл мэндийн төслүүд (2011-2024)

Малын эрүүл мэндийг дэмжих

Судалгаа, дэмжлэг

Орон нутгийн эдийн засаг бизнесийг дэмжих

Шууд худалдан авалт ба ажлын байр

Төрийн болон Төрийн бус байгууллагуудтай хамтын ажиллагаа /2011-2023/

Орон нутгийн хөгжилд оруулсан хувь нэмэр

Нийгмийн оролцоо

Байнгын уулзалт, тайлан

Нийт хөрөнгө оруулалт
0 MNT

Санхүүгийн хураангуй (2011-2024)