ГУРВАНСАЙХАН ХХК

УРАНЫ САЛБАРТ ТОГТВОРТОЙ ОЛБОРЛОЛТЫН ТЭРГҮҮЛЭГЧ

Алсын хараа

Тогтвортой уул уурхайн практик, технологийн шинэчлэлийг нэвтрүүлсэн Монголын ураны тэргүүлэх үйлдвэрлэгч байх. Бид улс орныхоо ураны нөөцийг хариуцлагатайгаар эрж хайх, хөгжүүлэх, үйл ажиллагааны шилдэг туршлага, байгаль орчны хамгаалал, олон нийтийн оролцоо зэрэгт жишиг тогтоохыг зорьж байна. Манай алсын хараа нь аюулгүй, үр ашигтай ураны үйлдвэрлэлээр Монгол Улсын эрчим хүчний бие даасан байдал, эдийн засгийн хөгжил цэцэглэлтэд томоохон хувь нэмэр оруулахад оршино.

Эрхэм зорилго

Хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд аюулгүй, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлж, цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлд Монгол Улсын оролцоог нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулна.

Үнэт зүйл

Хариуцлага

Нийгэм, байгаль орчин, орон нутгийн хөгжилд хариуцлагатай ханддаг.

Шинэчлэл

Шинжлэх ухаан, технологийн дэвшлийг ашиглан тасралтгүй сайжруулалтыг зорьж ажилладаг.

Үнэнч шударга байдал

Үйл ажиллагаандаа ил тод, шударгаар итгэлцлийг бүтээдэг.

Аюулгүй байдал

Ажилчдын болон нийгэм, байгаль орчны аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьдаг.

Түншлэл

Орон нутгийн болон Олон улсын хамтран ажиллагсадтай үнэ цэнийг хамтран бүтээдэг.

1994 - 2024

30 жилийн ой

Гурвансайхан ХХК нь 1994 оноос хойш Монгол улсад цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул хийж гидрогени төрлийн ураны хайгуулын үйл ажиллагааг амжилттай явуулсаар ирсэн ба 2024 он бол Гурвансайхан ХХК-ийн хувьд 30 жилийн ойн түүхэн баяр тохиож буй жил юм.

Хамтрагч түншүүд

"Хамтын ажиллагаа гэдэг бол бидний хувьд амжилтын хамгийн гол үндэс юм. Дотоодын болон олон улсын мэргэжилтнүүдтэй хамтран ажилласнаар бид салбартаа шинэчлэлийг авчирч, шинэлэг шийдлүүдийг бий болгон ахиц дэвшил, тогтвортой ирээдүйг хамтдаа бүтээдэг".

Г.Нандинжаргал (Гүйцэтгэх захирал)

Дагагчаар бүртгүүлэх

Та и-мэйл хаягаа бүртгүүлснээр шинэ мэдээ, мэдээллийг цаг тухайд нь авах боломжтой