2024 оны 7 дугаар сарын сүүлийн өдрүүдэд Дундговь аймгийн Өлзийт, Өндөршил сумдын түүхт 100 жилийн ойн баяр тохиолоо.
Гурвансайхан ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд тус сумдын Түүхт 100 жилийн ойн арга хэмжээний тайз, хөгжим, дэлгэц зэрэг иж бүрэн тоног төхөөрөмжийн түрээсийн төлбөр болоод баримтат кино бүтээх зэрэг томоохон ажлуудыг дэмжин ажиллаа. Компанийн оруулсан хувь нэмрийг үнэлэн Дундговь аймгийн Өлзийт сум болон Өндөршил сумдын удирдлага, иргэдийн зүгээс хүндэт тэмдэг, үнэ бүхий зүйлсийг дурсгал болгон хадгалуулсанд талархал илэрхийлж байна.